home

Бүгд  (ALL)

“Виз” гэдэг нь гадаадын иргэнийг өөрийн улсад оруулахыг зөвшөөрч, тухайн улсаас олгодог “хилээр нэвтрэх зөвшөөрлийн баталгаа” буюу гадаадын иргэн тухайн улсад нэвтрэх зөвшөөрөл хүссэнтэй холбоотойгоор “консулаас хилээр нэвтрэхийг зөвшөөрсөн баримт бичиг”-ийг хэлнэ.

Гадаад улсын хилээр нэвтрэхийг хүсч буй хүн хүчин төгөлдөр пасспорттай байх ба өөрийн улсад байрлах тухайн улсын элчин сайдын яам эсвэл консулын газраас аяллын зорилгодоо нийцсэн визийг урьдчилж авсан байх ёстой (виз шаардлагатай бол). Визгүйгээр зорчих гэрээ байгуулсан 90 орны аль нэгэнд зорчих хүсэлтэй Солонгосын иргэн гэрээнд заасан хугацаанаас хэтрэхгүй хугацаагаар тухайн улсад зорчих тохилдолд виз авах шаардлагагүй.
Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-д нэвтрэх зөвшөөрөл олгоход виз авсан байх үндсэн шаардлага тавьдаг хэдий ч БНСУ-тай визгүйгээр зорчих гэрээ байгуулсан улсын иргэн гэх мэт тусгай ангилалд хамаарах гадаадын иргэн Солонгосын хилээр визгүйгээр нэвтэрч болно.
“Пасспорт” гэдэг нь пасспорт эзэмшигчийн иргэний харьяалал зэрэг хувийн мэдээллийг агуулсан баримт бичиг юм. Солонгосын пасспорт нь тухайн пасспорт эзэмшигчийн аялж буй газрын холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тухайн иргэнийг саадгүй зорчуулж, хамгаалахыг хүсэх үүднээс БНСУ-ын засгийн газраас олгодог баримт бичиг юм. Пасспорт нь энгийн, албан, дипломат пасспорт гэсэн төрөлтэй. Түүнээс гадна пасспорт эзэмшигч нь хүчинтэй хугацаанд гадаад улс руу зөвхөн нэг эсвэл олон удаа зорчих боломжтой эсэхээс хамаарч нэг удаагийн/олон удаагийн пасспорт хэмээн ангилж болно.

본 부분은 페이지 네비게이션 부분입니다.

1
  • bookMark
  • history
  • 다국어 맞춤형 법령정보 다국어 맞춤형 법령정보