home

Бүгд  (ALL)

Гадаад оюутан БНСУ-ын хилээр нэвтрэхийн тулд БНСУ-ыг төлөөлөн гадаад улсад суугаа ЭСЯ-аас гадаадад суралцах(D-2) юмуу энгийн дадлага(D-4) богино хугацааны аялал(C-3) зэрэгт тохирох визийг нь авах шаардлагатай. Гэвч гадаад оюутаны улс нь Солонгос улстай дипломат харилцаа тогтоогоогүй улс юмуу БНСУ-ын хуулийн яамны сайд нь гадаад харилцааны яамны сайдын хамтаар тохиролцон нэр заасан улсын жагсаалтад орж байгаа тохиолдолд визны оронд гадаадын иргэний улсын хилээр нэвтрэх зөвшөөрлийн бичгийг авч улсын хилээр нэвтрэх боломжтой.

БНСУ-д 90 хоногоос илүү хугацаагаар оршин суух гадаад оюутан нь хилээр нэвтэрсэн өдрөөс 90-хоногийн дотор гадаадын иргэний бүртгэлийг хийлгэх шаардлагатай ба БНСУ-д оршин суух хугацаанд гадаад иргэний бүртгэлийн байдал өөрчлөгдвөл гадаад иргэний бүртгэлийн байдал өөрчлөгдсөн тухай мэдэгдэл, оршин суух хаяг өөрчлөгдсөн тохиолдолд хаяг өөрчлөгдсөн тухай мэдэгдэлийг хийх шаардлагатай.

본 부분은 페이지 네비게이션 부분입니다.

1
  • bookMark
  • history
  • 다국어 맞춤형 법령정보 다국어 맞춤형 법령정보