home

Жолооны үнэмлэх олгох

Жолооны үнэмлэх олгох
Та тус улсад тээврийн хэрэгсэл жолоодохын тулд жолоочийн үнэмлэх авах хэрэгтэй. Та жолоочийн үнэмлэх авахын тулд холбогдох шалгалтад тэнцэх шаардлагатай.

Хэрэв та замын хөдөлгөөний тухай Конвенцийн гишүүн орноос олгосон олон улсын жолоочийн үнэмлэхтэй бол та орон нутгийн жолоочийн үнэмлэх авахгүйгээр тус улсад ирснээсээ хойш нэг жилийн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодож болно.

Та Монгол улсаас олгосон жолоочийн үнэмлэхтэй бол жолоодлогын шалгалт, энгийн бичгийн шалгалт өгч, Сөүл хот дахь танай улсын элчин сайдын яамнаас олгосон холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх замаар орон нутгийн жолоочийн үнэмлэх авч болно.

Та мөн энэ товхимлоос жолоочийн үнэмлэх авах, хүчингүй болгох эсвэл замын хөдөлгөөний тухай хуулийг зөрчсөнөөс шалтгаалж жолоодох эрхийг түр хасахтай холбоотой асуудлаар орон нутгийн хууль тогтоомжид заасан мэдээллийг уншиж танилцаж болно.

Key Contents

  • bookMark
  • history
  • 다국어 맞춤형 법령정보 다국어 맞춤형 법령정보