home

Гадаад ажилчны ажил эрхлэлт

Гадаад ажилчны ажил эрхлэлт

Гадаадын иргэн БНСУ-д ажил, хөдөлмөр эрхлэхийг хүсвэл ажиллах зөвшөөрөл бүхий оршин суух эрх авах ёстой. Гадаад иргэн нь оршин суух эрхэнд заасан ажлуудыг л хийх боломжтой.

Ажиллах зөвшөөрөл бүхий оршин суух эрхийн нэг болох Мэргэжлийн бус ажил эрхлэгч(E-9), Айлчлангаа ажиллагч(H-2) эрхтэй гадаад ажилчны ажил эрхлэлтийг 「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хууль」-иар зохицуулдаг.

Гадаадын ажилчин ч гэсэн ажилчин хүний эдлэх ёстой бүхий л эрхийг эдлэнэ. Тиймээс нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн дагуу хөдөлмөрлөх үндсэн эрх, нийгмийн үндсэн эрхээ баталгаажуулж, хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн тохиолдолд эрхийг нь сэргээх үйл ажиллагааны дагуу алдагдсан эрхээ сэргээлгэх боломжтой.

Мэргэжлийн бус ажил эрхлэгч(E-9) болон Айлчлангаа ажиллагч(H-2) эрхтэй гадаадын иргэн нь 「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хууль」-д зааснаар БНСУ-д 3 жил хүртэлх хугацаагаар ажиллах боломжтой бөгөөд Мэргэжлийн бус ажил эрхлэгч(E-9) эрхтэй гадаадын иргэн нь Солонгос улсаас гарснаас хойш 6 сарын дараа л БНСУ-д дахин ажилд орох боломжтой.

Ажил эрхлэх зөвшөөрөлтэй оршин суух эрх авч Солонгос улсад ирсэн гадаадын иргэн нь гадаад иргэний бүртгэлд бүртгүүлэх ёстой бөгөөд зөвхөн тухайн зөвшөөрөлд заасан ажлыг, заасан хугацааны турш эрхлэх боломжтой. Гадаад иргэний бүртгэлийн мэдээлэл, оршин суух эрх, оршин суух хугацаагаа өөрчлөх, ажлын газар, оршин сууж буй газраа өөрчлөх буюу өөрчлөх гэж байгаа бол 「Гадаадын иргэн, харьяатын тухай хууль」-д заасны дагуу тухайн өөрчлөлтийг мэдүүлэх, мөн өөрчлөх зөвшөөрөл авах ёстой.

Key Contents

  • bookMark
  • history
  • 다국어 맞춤형 법령정보 다국어 맞춤형 법령정보