Simple & Easy Law Info

Simple & Easy Law Info

Гадаад ажилчны ажил эрхлэлт

Гадаад ажилтан ажиллуулах · ажиллах ┃2. Хөдөлмөр эрхлэлтийн хугацаа хязгаарлах болон онцгой эрх www.easylaw.go.kr



Q. Мэргэжлийн бус ажил (E-9) эсвэл Айлчлангаа ажиллах (H-2) визний ангилалтай гадаадын иргэн  хөдөлмөр эрхлэх боломжтой хугацаа нь ямар вэ?



Хилээр нэвтэрсэн өдрөөс хойш 3жилийн дотор хөдөлмөр эрхлэх боломжтой 「Гадаадын ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль」 18-р дугаар зүйл



Q. Хөдөлмөр эрхлэх хугацааг хязгаарлах онцгой эрх бий юу?  Ажилласан 3 жилийн хугацаа нь дуусаж нутаг буцахаас өмнө ажилтан нь Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны сайдад дахин ажилд орох зөвшөөрөл хүсэж, 3 жилийн хугацаа нь дууссан ч гэсэн 1 удаа -даа 2 жил хүртэл хөдөлмөр эрхлэх хугацаагаа сунгуулах боломжтой.  「Гадаадын ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль」 18-р дугаар зүйлийн 2, 1 дүгээр заалт



Q. Мэргэжлийн бус ажил (E-9) эсвэл айлчлангаа ажиллагч (H-2) ангилалтай гадаадын ажилтан нь хилээр гарсны дараа дахин хилээр нэвтрэх үед хэзээнээс эхлэн ажиллах боломжтой вэ?



Хилээр дахин нэвтрэх үед хөдөлмөр эрхлэх хугацааны хязгаарлалт нь дараах байдалтай байна.   Зарчим Сайн ажилтаны онцгой эрх Зарчмын хувьд Солонгост ажилд орсны дараа хилээр гарсан гадаад ажилтан нь хилээр гарсан өдөр-өөс хойш 6 сар өнгөрсний дараа дахин ажилд орох боломжтой.  Ажил хайх хугацаандаа бизнес болон ажлын байраа өөрчлөхгүй гэсэн шаардлагыг хангасан гадаад ажилтаны хувьд хилээр гарсан өдрөөс хойш 1 сарын өнгөрсний дараа дахин ажилд орох тусгай эрхийн заалттай байдаг.  「Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль」-ийн 18-р зүйлийн 3 болон 18-р зүйлийн 4



Хууль эрх зүйн дэлгэрэнгүй мэдээллийг амархан олох боломжтой амьдралын тухай хуулийн мэдээлэл “Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлт” хэсгээс харна уу.



  • bookMark
  • history
  • 다국어 맞춤형 법령정보 다국어 맞춤형 법령정보