Simple & Easy Law Info

Simple & Easy Law Info

Гадаад ажилчны ажил эрхлэлт

Гадаад ажилтан ажиллуулах · ажиллах ┃4. Оршин суух эрхээс гадуурх ажил эрхлэх зөвшөөрөл  www.easylaw.go.kr



Q. Би Шашны визтэй (D-6) номлогч юм.  Би шашны үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хийнгээ их сургуульд багшлах (E-1)-ийг хүсэж байгаа тул визний ангилалаа өөрчлөх хэрэгтэй юу?



Үгүй. Оршин суух эрхээс гадуурх ажил эрхлэх зөвшөөрөл авбал тусдаа ажил эрхлэх боломжттой.  「Цагаачлалын хяналтын тухай хууль」 20-р дугаар зүйл ‘Оршин суух эрхээс гадуурх ажил эрхлэх зөвшөөрөл’ гэдэг нь?  БНСУ-д оршин суугаа гадаадын иргэн тухайн визний ангилалд тохирсон ажилтай хамт өөр төрлийн визний ангилалд тохирсон  ажил эрхлэхээр зорьж байгаа бол урьдчилан зөвшөөрөл авдаг.



‘Хүсэлт гаргах хугацаа’болон ‘хүсэлт гаргах арга’ нь дараах байдалтай байна.  Хүсэлт гаргах хугацаа нь хэзээ вэ?  Заавал өөр визний ангилалд хамаарах үйл ажиллагаа эрхлэхээс өмнө зөвшөөрөл авах хэрэгтэй.  「Цагаачлалын хяналтын тухай хууль」 20-р дугаар зүйл Яаж хүсэлт гаргах вэ?  Оршин суух эрхээс гадуурх ажил эрхлэх зөвшөөрлийн хүсэлтэнд визний ангилал тус бүрт хамаарах бичиг баримтийг хавсаргаж харьяа эрх бүхий газар, салбар нэгжид  хураалгана.  「Цагаачлалын хяналтын тухай хууль」 25-р дугаар зүйлийн 1-р заалт



Q. Зэрэг хийхийг хүсэж буй ажил нь бүтэн цагийн ажил гэх мэт үндсэн ажил учраас оршин суух эрхээс гадуурх ажил эрхлэх зөвшөөрөл гарахгүй бол яах ёстой вэ?  Хилээр гарсны дараа шинэ виз (VISA) авч хилээр нэвтрэх юмуу  визний ангилал өөрчлөх хэрэгтэй.  「Цагаачлалын хяналтын тухай хууль」 7-р дугаар зүйл болон 21-р дүгээр зүйлийн 1-р заалт



Хууль эрх зүйн дэлгэрэнгүй мэдээллийг easylaw.go.kr сайтны“Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлт” хэсгээс харна уу.



  • bookMark
  • history
  • 다국어 맞춤형 법령정보 다국어 맞춤형 법령정보