Simple & Easy Law Info

Simple & Easy Law Info

Виз, Пасспорт

ВИЗ ГАДААД ПАСПОРТ ВИЗНИЙ АНГИЛАЛ ӨӨРЧЛӨХ www.easylaw.go.kr



Оюутны виз(D-2) авсны дараа Солонгост байх хугацаандаа Солонгос хүнтэй гэрлэсэн.   Гэрлэлтийн цагаачлалын виз(F-6) болгон визний ангилалаа өөрчлөхийн тулд яах хэрэгтэй вэ?



A. БНСУ-д оршин сууж буй гадаадын иргэн анх авсан оршин суух эрхээсээ өөр төрлийн оршин суух эрхийг авахыг хүсвэл,  оршин суух хугацаа дуусахаас өмнө визний ангилал өөрчлөх зөвшөөрөл авах ёстой.



1. Хүсэлт гаргагчийн хамрах хүрээ Виз өөрчлөх зөвшөөрөл хүссэн өргөдлийг өөрийн биеэр гаргах хэрэгтэй.   Виз мэдүүлэгч нь 17 нас хүрээгүй бөгөөд, зөвшөөрөл авах хүсэлтээ өөрийн биеэр өгөөгүй тохиолдолд түүний эцэг эх, асран хамгаалагч, ах дүү, батлан даагч, болон хамтран амьдрагч нь виз сунгах зөвшөөрөл хүсэгчийн хувиар хүсэлт гаргах ёстой



2. Бүрдүүлэх бичиг баримт Виз сунгах зөвшөөрөл авахыг хүссэн гадаадын иргэд оршин суух хугацаа дуусахаас өмнө харъяа цагаачлалㆍгадаадын иргэдийн албанд хандаж дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.  Оршин суух хугацаа сунгах зөвшөөрөл авах хүсэлт Оршин суух эрх тус бүрийн бүрдүүлэх ёстой бичиг баримтууд



3. Цаг авах Визний хугацааг сунгах хүсэлтээ өгөхийн тулд харъяа цагаачлалㆍгадаад иргэдийн төвд очих цагаа онлайнаар захиалж өөрийн биеэр ирэх ёстой.  Жирэмсэн болон хөгжлийн бэрхшээлтэй зэрэг нь хуулиар тогтоогдсон гадаадын иргэд нь онлайн захиалга хийхгүй байх боломжтой.  ※ Иргэний цахим мэдүүлгээр виз сунгах хүсэлтийг HiKorea цахим хаяг (www.hikorea.go.kr)- иргэний өргөдөл-цахим мэдүүлэг хэсэгт оруулах боломжтой бөгөөд, зарим оршин суух эрхийн төрлөөс хамаарч онлайнаар сунгах эрх нь хязгаарлагдаж болно.



Визний ангилал өөрчлөх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг HiKorea цахим хаяг (www.hikorea.go.kr)-Цагаачлал/оршин суух эрхийн тухай мэдээлэл-урилга/виз ( VISA)-оршин суух эрх тус бүрийн виз олгох заавар Гадаад иргэдэд мэдээлэл өгөх нэгдсэн төв (☎1345)



Хууль эрх зүйн дэлгэрэнгүй мэдээллийг амархан олох боломжтой амьдралын тухай хуулийн мэдээлэл “Виз, Паспорт” хэсгээс харна уу.



  • bookMark
  • history
  • 다국어 맞춤형 법령정보 다국어 맞춤형 법령정보