Simple & Easy Law Info

Simple & Easy Law Info

Виз, Пасспорт

ВИЗ ГАДААД ПАСПОРТ ВИЗ ОЛГОХ www.easylaw.go.kr



Q. Гадаад найз маань Солонгост айлчилж, удаан хугацаагаар амьдрахыг хүсч байгаа.   Гадаадын иргэн хилээр нэвтрэхэд виз авах хэрэгтэй гэж сонссон, виз авъя гэвэл яах ёстой вэ?



A. Гадаадын иргэн виз авахын тулд тухайн улсад буй БНСУ-ын дипломат төлөөлөгчийн газарт очиж виз хүсэх ёстой. ※БНСУ-ын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газар гэдэг нь? Улс болгон дахь БНСУ-ын элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газар, төлөөлөгчийн газар, ерөнхий консулын газар, консулын газрыг хэлнэ



1. Бүрдүүлэх баримт бичиг БНСУ-ын виз авах хүсэлтэй гадаадын иргэд дараах материалыг бүрдүүлэх хэрэгтэй.  Гадаад паспорт Виз мэдүүлэх хүсэлт Оршин суух эрх тус бүрт шаардлагатай бичиг баримтууд



2. Визний хүсэлт шалгах Виз хүссэн гадаадын иргэн нь дараах шаардлагыг хангасан эсэхийг шалгаж баталгаажуулна.  Гадаад паспорт хүчинтэй эсэх Хилээр нэвтрэхийг хориглосон эсвэл хязгаарласан нэгэн эсэх Хуульд заасан оршин суух эрхийг хангаж буй эсэх Хилээр нэвтрэх зорилго нь оршин суух эрхийн шаардлагыг хангаж буй эсэх Тухайн оршин суух эрхийн дагуу зөвшөөрөгдсөн хугацаандаа эх орондоо буцах нь хүлээн зөвшөөрөгдсөн эсэх Түүнчлэн оршин суух эрх тус бүрээр тусад нь тогтоосон стандартыг хангаж буй эсэх



3. Виз олгох Виз олгох үед тухайн визэн дээр оршин суух эрхийн ангилал болон оршин суух хугацаа зэрэг мэдээлэл бичигдэж, тухайн визийг гадаад паспортон дээр нааж виз хүсэгчид өгнө.



Виз хүсэх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад дахь дипломат төлөөлөгчдийн газрын цахим хаяг HiKorea цахим хаяг(www.hikorea.go.kr)-Цагаачлал/оршин суух эрхийн тухай мэдээлэл-урилга/виз ( VISA)-оршин суух эрх тус бүрийн виз олгох заавар Гадаад иргэдэд мэдээлэл өгөх нэгдсэн төв (☎1345)



Хууль эрх зүйн дэлгэрэнгүй мэдээллийг easylaw.go.kr сайтны“Виз, Паспорт” хэсгээс харна уу.



  • bookMark
  • history
  • 다국어 맞춤형 법령정보 다국어 맞춤형 법령정보