home

Бүгд  (ALL)


Гадаадын иргэн БНСУ-д ажил, хөдөлмөр эрхлэхийг хүсвэл ажиллах зөвшөөрөл бүхий оршин суух эрх авах ёстой. Гадаад иргэн нь оршин суух эрхэнд заасан ажлуудыг л хийх боломжтой.

Ажиллах зөвшөөрөл бүхий оршин суух эрхийн нэг болох Мэргэжлийн бус ажил эрхлэгч(E-9), Айлчлангаа ажиллагч(H-2) эрхтэй гадаад ажилчны ажил эрхлэлтийг 「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хууль」-иар зохицуулдаг.

Гадаадын ажилчин ч гэсэн ажилчин хүний эдлэх ёстой бүхий л эрхийг эдлэнэ. Тиймээс нийгмийн хамгааллын хууль тогтоомжийн дагуу хөдөлмөрлөх үндсэн эрх, нийгмийн үндсэн эрхээ баталгаажуулж, хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн тохиолдолд эрхийг нь сэргээх үйл ажиллагааны дагуу алдагдсан эрхээ сэргээлгэх боломжтой.

Мэргэжлийн бус ажил эрхлэгч(E-9) болон Айлчлангаа ажиллагч(H-2) эрхтэй гадаадын иргэн нь 「Гадаад ажилчны ажил эрхлэлтийн тухай хууль」-д зааснаар БНСУ-д 3 жил хүртэлх хугацаагаар ажиллах боломжтой бөгөөд Мэргэжлийн бус ажил эрхлэгч(E-9) эрхтэй гадаадын иргэн нь Солонгос улсаас гарснаас хойш 6 сарын дараа л БНСУ-д дахин ажилд орох боломжтой.

Ажил эрхлэх зөвшөөрөлтэй оршин суух эрх авч Солонгос улсад ирсэн гадаадын иргэн нь гадаад иргэний бүртгэлд бүртгүүлэх ёстой бөгөөд зөвхөн тухайн зөвшөөрөлд заасан ажлыг, заасан хугацааны турш эрхлэх боломжтой. Гадаад иргэний бүртгэлийн мэдээлэл, оршин суух эрх, оршин суух хугацаагаа өөрчлөх, ажлын газар, оршин сууж буй газраа өөрчлөх буюу өөрчлөх гэж байгаа бол 「Гадаадын иргэн, харьяатын тухай хууль」-д заасны дагуу тухайн өөрчлөлтийг мэдүүлэх, мөн өөрчлөх зөвшөөрөл авах ёстой.
Ажлаас халагдсны төлбөрийн тогтолцоог хэрэгжүүлж буй ажил олгогч нь тасралтгүй хөдөлмөр эрхлэлтийн хугацаа 1 жил болсон бол 30 ба түүнээс дээш хоногийн дундаж цалинг ажлаас халагдсны төлбөр болгон хөдөлмөр эрхлэгчид олгох шаардлагатай.

Өндөр насны тэтгэвэр нь батлагдсан цалин хэлбэрийн өндөр насны тэтгэвэр, батлагдсан тэтгэмж хэлбэрийн өндөр насны тэтгэвэр, хувь хүний өндөр насны тэтгэвэр гэж ангилагддаг. Батлагдсан цалин хэлбэрийн өндөр насны тэтгэвэр нь хөдөлмөр эрхлэгч ажлаас халагдах үед авах ажлаас халагдсны тэтгэмж нь урьдчилан батлагдсан өндөр насны тэтгэвэр бөгөөд, батлагдсан тэтгэмж хэлбэрийн өндөр насны тэтгэвэр нь ажил олгогчийн төлөх хувь нь жил бүр хөдөлмөр эрхлэгчийн жилийн цалингийн нийт үнийн дүнгийн 1/12 –оор урьдчилан батлагдсан өндөр насны тэтгэвэр юм. Хув хүний өндөр насны тэтгэвэр нь хөдөлмөр эрхлэгч ажлын байр солихоор ажлаасаа гарах юмуу өндөр насанд хүрээд ажлаасаа гарах тохиолдолд авсан ажлаас халагдсны тэтгэмжийг нэг дансанд төвлөрүүлэн хэрэглэж болохуйцаар тогтоосон өндөр насны тэтгэвэрийн нэгдсэн тооцооны систем юм.

본 부분은 페이지 네비게이션 부분입니다.

1 2 마지막 페이지로
  • bookMark
  • history
  • 다국어 맞춤형 법령정보 다국어 맞춤형 법령정보